RSS

Linux (ubuntu) дээр юу ч хийж чадахгүй байна уу?

Үбүнтү үбүнтү, линукс линукс гээд л байдаг. Зарим хүмүүс үнэгүй диск аваад нэг суулгаж үзээд учрыг нь ололгүй орхиж байгаа нь цөөнгүй байх шиг байдаг. Тэгэхээр тийм хүмүүст бүү шантраарай гэж хэлмээр байна. Windows ч бас анх суулгаад програм нэмж суулгаагүй бол юу ч байдаггүй. Та Windows суулгачихаад нэг ч програм суулгалгүй юм хийх гээд үз л дээ. Юу ч хийж болдоггүй. Түүтэй адил үбүнтү дээр өөрийн хэрэгцээт зүйлсийг анх суулгачихаад хэрэгцээт програмуудаа нэмж суулгах хэрэгтэй байдаг. Ингээд үбүнтү суулгаад анхан шатанд нэмж суулгах ерөнхий ойлголт, шаардлагатай хэдэн програм, нэмэлтийг хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгье. Үбүнтү бол янз бүрийн вирустэй, хууль бус сайт хэсэж явах хэрэггүй шууд өөр дотроос нь л хүссэн програмаа ихэнхдээ суулгачихаж болдог давуу талтай.

1. System цэснээс Administration->Software Sources нээгээд Third-party software рүү ороод байгаа серверүүдийг чагтлаад Close болон Reload товчуудыг дарна. Энэ нь та өөр нэмэлт програмуудыг суулгахаар тохируулж байгаа юм.

Нэмэлт: Medibuntu багцын соорс нэмэх (энэ нь илүү олон програмуудыг шууд суулгах боломжийг нэмж өгнө):
Терминал нээгээд:

sudo wget http://www.medibuntu.org/sources.list.d/karmic.list -O /etc/apt/sources.list.d/medibuntu.list

Түүний дараа:

sudo apt-get update

sudo apt-get –yes -q –allow-unauthenticated install medibuntu-keyring
sudo apt-get -q update

Тушаалуудыг өгнө.

2. Програм нэмж суулгах хэд хэдэн арга байдаг:
a. Applications->Ubuntu Software center… цэс рүү ороод View->All applications гэж тохируулж байгаад ангилалаас сонгон жагсаалтаас програмаа сонгоод шууд суулгах боломжтой.
б. System->Administration->Synaptic package manager рүү ороод суулгах програмын нэрээр хайгаад суулгах.
в. Тушаалын мөрнөөс (Applications->Accessories->Terminal) sudo apt-get install programiin_ner гэсэн тушаалаар суулгах.
г. Шууд суулгаж болдог DEB installer буюу суулгагчийг веб сайтаас татаж аваад ажиллуулж суулгаж болдог.
д. Соорс буюу програмын эх кодыг веб сайтаас нь татаж аваад өөрөө хөрвүүлж суулгаж болно.
е. Wine гэдэг програмыг ашиглаад Windows-н зарим програмуудыг Линукс дээр суулгаж болдог.

Эхний 4 арга нь илүү амархан бөгөөд анх хэрэглэж байгаа хэн ч чадна. Харин д арга бол бага зэрэг төвөгтэй, зарим зүйлийг сурсныхаа дараа шаардлагатай гэж үзвэл оролдож сурахад болохгүй зүйлгүй. Уг нь бол маш амархан 3 тушаал бичээд л болчихдог.
Харин wine бол програм бүр дээр харилцан адилгүй. Тиймээс wine-ы талаар энд дарж мэдээлэл авна уу.

3. Та Applictions цэс рүү орж байгаад програмуудыг нээгээд туршаад үзээрэй. Энд нэлээн олон хэрэглээний програм Үбүнтү дээр хамт сууж ирдэг. Жишээ нь Applications -> Internet -> Empathy энэ бол мессенжер. Yahoo, MSN, Google г.м бараг бүгд болно. Харин одоохондоо yahoo messenger дээр дуу болон дүрс дамжуулах боломжгүй байгаа. Миний хувьд давхар skype хэрэглээд яриад, камер үзээд явчихдаг.

Аа нээрээ kubuntu дээр бол Kopete гэж байгаа. Их дажгүй. ubuntu дээрээ kopete нэмж суулгаад хэрэглэж бас болно Бас pidgin гэж байдаг. Үбүнтүгийн хуучин хувилбаруудын үндсэн мессенжер програм нь pidgin байсан. pidgin 2.6.1 хувилбараасаа эхлэн дуу, дүрс дэмжиж эхэлсэн. Гэхдээ зөвхөн gTalk дээр одоохондоо дэмжиж байгаа. Удахгүй yahoo болон бусад мессенжер дээр дэмжих байхаа.

mp3 дуу болоод бусад кодлол бүхий видеог үзэх, веб дээр флаш үзэх боломжуудыг нээхийн тулд Applications->Ubuntu Software Center нээж байгаад ubuntu restricted extras гэдгийг хайж олоод суулгах хэрэгтэй

Мөн Windows дээр ажилладаг програмыг ажиллуулахыг хүсч байвал wine суулгаарай.

skype нэмж суулгахдаа бол тушаалын мөр ашиглаж болно. Applications->Accessories->Terminal нээгээд
sudo apt-get install skype гэж бичээд enter дараад, нууц үг оруулаад асуултанд “Yes” гэдгийн эхний Y үсэг дарж зөвшөөрөөд суулгана. Бусад форум самбар зааврууд дээр энэ аргыг их заасан байдаг.

Мөн Монгол хэл суулгаад, алдаа шалгагч, хөрвүүлэгч гээд олон юм нэмж суулгаад хэрэглэх боломжтой

За ингээд л үбүнтү тань танд үйлчлэхэд бэлэн болно доо.
За тэгээд илүү ихийг мэдэх, асуух бол http://forum.dusal.net самбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно

 

 

АЛДСАН УТСАА ОЛОХ АРГА

Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.

Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол http://www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.
Samsung загварын утастай хүмүүс http://www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол http://www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой.
2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно. Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ.
3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.
Эх сурвалж: http://www.MgLRadio.com
 

WordPress SEO буюу хайлтын систем.

WordPress SEO буюу хайлтын систем.

WordPress SEO буюу хайлтын системийг хэрхэн хэрэглэх зөвлөлгөө хичээл

 

Монгол үсэгтэй keyboard-г дэлгэцэн дээр хэрхэн гаргах

Windows 7 үйлдлийн систем суусан компьютер дээр монгол үсэгтэй keyboard-г дэлгэцэн дээр хэрхэн гаргах болон Англи гар бичмэлээр бичдэг хэрэглүүрийг яаж ашиглах бяцхан зөвлөлгөө.

Read the rest of this entry »

 

Брайн Дэттмэрийн номын сийлбэр

 

Брайн  Дэттмэрийн хутга, чимхүүр болон сийлбэрийн багаж ашиглаж, номыг сийлж  урласан  сонирхолтой бүтээлүүдийг сонирхуулж байна. Тэр цагт нэг нүүрийг сийлдэг. Одоо Атланта, ГА-д ажилладаг.

Read the rest of this entry »

 
 

I Care Data Recover PDF хичээл

I-Care-Data-Recover. Энэ программ нь устсан файлыг сэргээдэг. Хэрэглэхэд их энгийн программ учир та доорхи заавар хичээлийн дагуу хэрэглээд үзээрэй.

I-Care-Data-Recover

 
Сэтгэгдэл үлдээх

Posted by on 2011/07/07 in PDF

 

Компьютерийн үзүүлэлтийг хэрхэн үзэх, мөн run командын ашиглалт

Run Команд ашиглаж компьютерийнхээ үзүүлэлтийг үзэхийн тулд start  RUN гэж орно.Хэрэв таны компьютерт RUN гэсэн команд цэсэнд гарч ирээгүй бол цонх+R хос товчыг дарж орох боломжтой.

Read the rest of this entry »

 
 
 
Follow

Get every new post delivered to your Inbox.