RSS

Компьютерийн ажиллагааг сайжруулах 10 зөвлөмж

02 Jul

Таны компьютерийг элдэв төрлийн вирус, өтнүүд нь компьютерийн ажиллагааг удаашруулж, компьютерийн үйлдлийн системд гэмтэл учруулж, компьютерийн  насыг богиносгож байдаг хэд хэдэн хүчийн зүйлүүд байдаг. Доорх 10 хан алхамыг чандлан сахих хэрэгтэй.

1. Компьютер тань эхлээд асахдаа ачаалдаг бүх програмуудаа ачаалж дууссаны дараа ажиллаж эхэлж байх.

2. Ямар нэгэн програм ашиглаж дуусаад гарсаны дараа REFRESH хийж бай. Энэ нь таны RAM-г хэрэгцээгүй файлуудаас чөлөөлж өгөх болно.

3. Дэлгэцийн зургаараа хэзээ ч битгий том хэмжээтэй, нягтрал өндөртэй зураг сонго. Хэрэв таны компьютер 64mb-с доош RAM-тай бол огт дэлгэцийн зураг тавихгүй байх хэрэгтэй.

4. Дэлгэц дээрээ аль болох олон shortcut-ууд тавихгүй байх. Shortcut тус бүр RAM-с 500 byte зай хэрэглэдэг.

5. Хогийн саваа байнга цэвэрлэж бай. Энд орсон файл нь хатуу дискэн дээр зай эзэлж байдаг.

6. Интернетийн temporary файлыг байнга цэвэрлэж байх. (firefox дээр бол ctrl+shift+delete дараад бүгдийг нь сонгоод Clear now  дарах эсвэл ccleaner программ ашиглан цэвэрлэж болно.)

7. 2 сар тутамд хатуу дискээ difragment хийж бай. Энэ нь таны хатуу диск дээрх файлуудыг эмхлэн програмууд хурдан ажиллах боломжтой болно. (Start – Accesories – System tools – Disk defragmenter дараад defragment хийх дискээ сонгоод defragment disk дарах) Хатуу дискэн дэх хадгалсан файлаас шалтгаалж тодорхой хугацаа шаардагдах болно.

8. Хард дискээ 2 хувааж байх. Болж өгвөл системтэй диск дээрээ юм суулгахгүй хоосон хэвээр нь байлгах. Энэ нь таны RAM диск дүүрэх үед системээс автоматаар үйлдлийн системтэй (C) дискний хоосон зайг virtual memory болгож ашигладагт оршино.

9. Ямар нэгэн програм суулгасны дараа tray icon-г аль болох ил гаргахгүй байх. Tray icon олон байх нь үйлдлийн систем эхлэх явцыг удаашруулдаг ба RAM-аас байнга нөөц шаардаж байдаг.

10. Компьютераа тоос шорооноос хамгаалах. Тоос шороо нь таны компьютерийг хөргөж байдаг cooler-үүдэд орсоноор cooler таны компьютерийг хөргөж чадахаа больж CPU болон дагалдах хэрэгслүүд (display card) доголдолтой ажиллахад хүрнэ. Гэхдээ хэзээ ч vacuum орчинд байлгаж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: