RSS

Компьютер худалдан авахдаа анхаарах зүйлс, сонголт хийх

02 Jul

Шинэ компьютер худалдан авахдаа анхаарах зүйлс, хэрхэн сонголт хийх талаар бяцхан зөвлөмж бэлдэж орууллаа.

Жил ирэх тусам микропроцесорын транзисторын тоо улам олон болж байгаа. Ерөнхийдөө микросхем буюу чипэнд агуулагдах логик элементийн тоо ө.х. нягтшил ихэсч байгаа юм.

Энэ чиг хандлагыг америкийн эрдэмтэн, Intel компанийг үндэслэгчдийн нэг Гордон Мур (Gordon Moore) ажиглаад дараах дүгнэлтийг хийжээ: чипэнд агуулагдах транзисторын тоо 1,5 – 2 жил тутамд 2 дахин нэмэгдэнэ. Үүнийг Мурын хууль гэдэг.

Ерөнхийдөө Компьютер техникийн үзүүлэлт, гүйцэтгэх чадвар, үнэтэйгээ харьцангуйгаар мөн дээрх хурдаар явж байна.Бид бага үзүүлэлтэй  Пентиум 4 ПС-г 500 мянгад л авдаг байсан бол одоо 500 мянгаар Core CPU тэй 1GB RAM тай PC авч байна.
Нэгэнт PC авах гэж байгаа бол гайгүй өндөр үзүүлэлтэй PC авах хэрэгтэй.

Яагаад сайн PC авах ёстой гэж
1.    Програм хангамжийн дарангуйлал
2.    Техникийн хөгжил
3.    Цаг хугацаа

Компьютер худалдан авах талаар зөвлөмжүүд зөндөө байдаг.Гэхдээ энгийн хэрэглэгчид ойлгохгүй ойлгоод ч хэрэггүй зүйлсийг их л чухалчилсан байдаг.

Та компьютер авахдаа доорх дарааллыг баримтлах хэрэгтэй
1.    Motherboard –Эх хавтан
2.    CPU-төв процесор
3.    График карт
4.    RAM- шуурхай санах ой
5.    Hard disk- хатуу диск

Эх хавтан
Компьютeрийн хурд хүч, багтаамж ямар байх нь эх хавтангаас ихээхэн шалтгаалдаг
Сайн компьютeр авъя гэвэл, цаашид өргөтгөе гэвэл сайн эх хавтан авах нь маш чухал.
Сайн эх хавтан худалдаж авсан тохиолдолд компьютeрийн хүчин чадлыг ихэсгэж, сайжруулан өргөтгөх боломжтой байдаг.
Харин Onboard эх хавтангийн нэг төрөл бөгөөд ихэвчлэн оффис болон бичиг хэргийн зориулалтаар ашиглагдаж байна. Сайн motherboard-тай болмоор байвал Asus, Intel, дунд зэргийнхийг сонгохоор бол Gigabyte, MSI, харин мөнгөө хэмнэе гэвэл бусад төрлийнхийг аваарай.

Эх хавтан сонгохдоо

  • Төрлийн анхаарах ёстой Desktop , Onboard. Desktop board сонгоорой


CPU
Энэ нь central processor unit буюу компьютeрийн уураг тархи нь гэсэн үг юм. CPU нь үйлдвэрлэсэн фирмээсээ шалтгаалан Интeл, АМД төрөл байдаг.
Процессор буюу CPU-ний хувьд:
1. Clock speed буюу процессорын ерөнхий хурд
2. Front Side Bus /FSB/ буюу эх хавтантайтай харьцах процессорын мэдээлэл дамжуулах хурд
3. L2 cache буюу процессорын өөрийнх нь шуурхай санах ой гэх мэтийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой юм.

Уг нь AMD CPU үзүүлэлт хөгжлөөрөө Intel  CPU – ээс түрүүлж явсан.Одоо харин   Intel  CPU хол тасархай түрүүлж байна.Тэгэхээр одоо cache memory өндөртэй Intel  CPU –г сонгох нь дээр болов уу.

График карт
Би Onboard биш Desktop board авахыг зөвлөсөн болохоор заавал дэлгэцийн карт авах шаардлагатай.Компьютерийг монголчууд тоглоход их ашиглах болсон. Харин тоглохын тулд график карт зайлшгүй хэрэгтэй байх ажээ.Гэхдээ:
1. График процессорын ерөнхий хурд
2. Санах ойн мэдээлэл дамжуулах хурд
3. Мэдээлэл дамжуулах багтаамж зэргийг мэдэх ёстой.

RAM- шуурхай санах ой
1. Memory capacity буюу шуурхай санах ойн мэдээлэл агуулах ерөнхий багтаамж
2. Memory speed буюу шуурхай санах ойн мэдээлэл дамжуулах хурд
Санах ойг эх хавтангийн дэмжих боломжит хурдны дээд хэмжээгээр тохируулж тавих хэрэгтэй.

Hard disk- хатуу диск
Харин компьютерийн хард буюу хатуу диск нь техник технологийн хувьд бүгдээрээ адилхан боловч багтаамж хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Сүүлийн үед ашиглагдаж буй хард диск нь 5200m, 7200m, 11000m гэсэн хурдтай байгаа бөгөөд зориулалт, төрлүүдээсээ хамааран янз бүр байна. Та ямар зориулалтын компьютер худалдаж авах гэж байна, түүндээ таарсан тeхникийн үзүүлэлттэй тохирсон хардыг суурилуулах хэрэгтэй. Монголд хамгийн өргөн хэрэглэгдэж буй хард диск нь SEAGATE, IBM, MAXTOR, SAMSUNG фирмийн бүтээгдэхүүнүүд юм. Хард дискний (HDD) хувьд:
1. Хард дискний мэдээлэл агуулах ерөнхий багтаамж буюу Storage capacity
2. Хард дискний эргэлтийн хурд болох Spin speed
3. Хард дискний мэдээлэл дамжуулах хурд буюу Transfer speed
4. Хард дискний өөрийнх нь шуурхай санах ой болох Buffer cache-ийн талаар мэдэж байх хэрэгтэй.
Өнөөдөр ихэвчлэн 7200rpm эргэлт бүхий хатуу дискүүд худалдаалагдаж байгаа бөгөөд IDE, SATA болон SATA2 гэсэн interface, 2 -16 Mb шуурхай санах ой бүхий хардууд Монголд байна.

Зөвлөмж
Та Компьютер авахдаа эх хавтан, CPU, Дэлгэцийн карт сайныг авах хэрэгтэй.Эдгээрийг I-д тавих хэрэгтэй.Учир нь эдгээр төхөөрөмжийг нэмж тавин гэж байдаггүй, шууд солих хэрэгтэй болдог.Харин II –д бусад төхөөрөмжийг тавих хэрэгтэй.RAM, HARD зэргийг бол сайн Board тай бол хэдийг ч бол нэмж болно.

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: