RSS

Linux (ubuntu) дээр юу ч хийж чадахгүй байна уу?

05 Oct

Үбүнтү үбүнтү, линукс линукс гээд л байдаг. Зарим хүмүүс үнэгүй диск аваад нэг суулгаж үзээд учрыг нь ололгүй орхиж байгаа нь цөөнгүй байх шиг байдаг. Тэгэхээр тийм хүмүүст бүү шантраарай гэж хэлмээр байна. Windows ч бас анх суулгаад програм нэмж суулгаагүй бол юу ч байдаггүй. Та Windows суулгачихаад нэг ч програм суулгалгүй юм хийх гээд үз л дээ. Юу ч хийж болдоггүй. Түүтэй адил үбүнтү дээр өөрийн хэрэгцээт зүйлсийг анх суулгачихаад хэрэгцээт програмуудаа нэмж суулгах хэрэгтэй байдаг. Ингээд үбүнтү суулгаад анхан шатанд нэмж суулгах ерөнхий ойлголт, шаардлагатай хэдэн програм, нэмэлтийг хэрхэн суулгах талаар зөвлөгөө өгье. Үбүнтү бол янз бүрийн вирустэй, хууль бус сайт хэсэж явах хэрэггүй шууд өөр дотроос нь л хүссэн програмаа ихэнхдээ суулгачихаж болдог давуу талтай.

1. System цэснээс Administration->Software Sources нээгээд Third-party software рүү ороод байгаа серверүүдийг чагтлаад Close болон Reload товчуудыг дарна. Энэ нь та өөр нэмэлт програмуудыг суулгахаар тохируулж байгаа юм.

Нэмэлт: Medibuntu багцын соорс нэмэх (энэ нь илүү олон програмуудыг шууд суулгах боломжийг нэмж өгнө):
Терминал нээгээд:

sudo wget http://www.medibuntu.org/sources.list.d/karmic.list -O /etc/apt/sources.list.d/medibuntu.list

Түүний дараа:

sudo apt-get update

sudo apt-get –yes -q –allow-unauthenticated install medibuntu-keyring
sudo apt-get -q update

Тушаалуудыг өгнө.

2. Програм нэмж суулгах хэд хэдэн арга байдаг:
a. Applications->Ubuntu Software center… цэс рүү ороод View->All applications гэж тохируулж байгаад ангилалаас сонгон жагсаалтаас програмаа сонгоод шууд суулгах боломжтой.
б. System->Administration->Synaptic package manager рүү ороод суулгах програмын нэрээр хайгаад суулгах.
в. Тушаалын мөрнөөс (Applications->Accessories->Terminal) sudo apt-get install programiin_ner гэсэн тушаалаар суулгах.
г. Шууд суулгаж болдог DEB installer буюу суулгагчийг веб сайтаас татаж аваад ажиллуулж суулгаж болдог.
д. Соорс буюу програмын эх кодыг веб сайтаас нь татаж аваад өөрөө хөрвүүлж суулгаж болно.
е. Wine гэдэг програмыг ашиглаад Windows-н зарим програмуудыг Линукс дээр суулгаж болдог.

Эхний 4 арга нь илүү амархан бөгөөд анх хэрэглэж байгаа хэн ч чадна. Харин д арга бол бага зэрэг төвөгтэй, зарим зүйлийг сурсныхаа дараа шаардлагатай гэж үзвэл оролдож сурахад болохгүй зүйлгүй. Уг нь бол маш амархан 3 тушаал бичээд л болчихдог.
Харин wine бол програм бүр дээр харилцан адилгүй. Тиймээс wine-ы талаар энд дарж мэдээлэл авна уу.

3. Та Applictions цэс рүү орж байгаад програмуудыг нээгээд туршаад үзээрэй. Энд нэлээн олон хэрэглээний програм Үбүнтү дээр хамт сууж ирдэг. Жишээ нь Applications -> Internet -> Empathy энэ бол мессенжер. Yahoo, MSN, Google г.м бараг бүгд болно. Харин одоохондоо yahoo messenger дээр дуу болон дүрс дамжуулах боломжгүй байгаа. Миний хувьд давхар skype хэрэглээд яриад, камер үзээд явчихдаг.

Аа нээрээ kubuntu дээр бол Kopete гэж байгаа. Их дажгүй. ubuntu дээрээ kopete нэмж суулгаад хэрэглэж бас болно Бас pidgin гэж байдаг. Үбүнтүгийн хуучин хувилбаруудын үндсэн мессенжер програм нь pidgin байсан. pidgin 2.6.1 хувилбараасаа эхлэн дуу, дүрс дэмжиж эхэлсэн. Гэхдээ зөвхөн gTalk дээр одоохондоо дэмжиж байгаа. Удахгүй yahoo болон бусад мессенжер дээр дэмжих байхаа.

mp3 дуу болоод бусад кодлол бүхий видеог үзэх, веб дээр флаш үзэх боломжуудыг нээхийн тулд Applications->Ubuntu Software Center нээж байгаад ubuntu restricted extras гэдгийг хайж олоод суулгах хэрэгтэй

Мөн Windows дээр ажилладаг програмыг ажиллуулахыг хүсч байвал wine суулгаарай.

skype нэмж суулгахдаа бол тушаалын мөр ашиглаж болно. Applications->Accessories->Terminal нээгээд
sudo apt-get install skype гэж бичээд enter дараад, нууц үг оруулаад асуултанд “Yes” гэдгийн эхний Y үсэг дарж зөвшөөрөөд суулгана. Бусад форум самбар зааврууд дээр энэ аргыг их заасан байдаг.

Мөн Монгол хэл суулгаад, алдаа шалгагч, хөрвүүлэгч гээд олон юм нэмж суулгаад хэрэглэх боломжтой

За ингээд л үбүнтү тань танд үйлчлэхэд бэлэн болно доо.
За тэгээд илүү ихийг мэдэх, асуух бол http://forum.dusal.net самбар таны өмнө үргэлж нээлттэй байх болно

 

 

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

 
%d bloggers like this: